Бидний тухай
Бидний тухай
Поларис Инженеринг Консалтинг ХХК нь уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудад геологи, геотехник, уулын инженерийн зөвлөмж, уурхайн төлөвлөлт болон төслийн менежментийн үйлчилгээ, уурхайн хаалтын төлөвлөгөө, ус болон хог хаягдлын барилга байгууламжын үйлчилгээ үзүүлдэг. 
 
Эрхэм зорилго
Уул уурхайн судалгаа, тооцоолол, зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч компани болох, мэргэжлийн үйлчилгээг үзүүлж бодит үнэ цэнийг бий болгох
 
 Үйл ажиллагааны чилглэл 
"Поларис Инженеринг Консалтинг" ХХК нь уул уурхайн эрдэс баялгийн нөөцийн тооцооны загварчлал, уул уурхайн төлөвлөлтийг компьютерийн программ, зориулалтын хэвлэх тоног төхөөрөмж ашиглан олон улсын түвшинд боловсруулах ур чадварыг эзэмшсэн, туршлагатай мэргэжилтнүүдийн багаас бүрддэг. Бидний бизнесийн үйл ажиллагаа нь ашигт малтмалын орд ашиглах урт, богино хугацааны төслийн урьдчилсан болон нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах, уул уурхайн мэргэжлийн зөвлөгөө өгөх замаар түншлэлийн харилцан үр ашигтай харилцааг хөгжүүлэхэд оршдог. Инженерингийн зөвлөх чиглэлээр доорх үйлчилгээг үзүүлдэг:
  • Төслийн удирдлага 
  • Маркшейдер геодизийн хэмжилт зураглал 
  • Геотехник, газрын хэвлийн шилжилт хөдөлгөөн 
  • Усны барилга байгууламж, нуруулдан уусгалт 
  • Геологийн нөөцийн тайлан 
  • ТЭЗҮ, судалгаа, шинжилгээ 
  • Уурхайн хаалтын төлөвлөгөө