Үйл ажиллагаа
Маркшейдер, геодезийн хэмжилт зураглал
Бид дараах үйлчилгээг цогцоор үзүүлнэ.
Үүнд: 
  • Ил болон далд уурхайд хийгдэх төрөл бүрийн маркшейдерийн ажлын хэмжилт, боловсруулалтын ажлыг удирдан зохион байгуулах, газрын хэвлийн маркшейдерийн зураглал хийх.
  • Ил болон далд уурхайн малталт нэвтрэлтэд чиглэл өгөх, маркшейдерийн график зураг бэлтгэх, гаргах болон уулын болон маркшейдерийн ажлын төлөвлөгөө гаргах тэдгээрийн бүх төрлийн холбоо, чиглэл, уурхайн нээлт зэргийг онолын түвшинд гүйцэтгэх.
  • Уурхайн сар бүрийн ахилт, олборлосон хүдрийн хэмжээ, хөрс хуулалтын хэмжээг тодорхойлох, уурхайн талбайд хийгдэх тэсэлгээний хамрах хүрээг гаргах, тооцоолох, тэсэлгээний цооногуудын байрлалыг тогтоох.
  • Тэсрэх бодисын зарцуулалт, тэсрэх бодисын хэмжээ, хувийн зарцуулалт зэргийг тэсэлгээ хийх цооногтой харьцуулан тодорхойлох, тэсэлгээний дараах хөрс, хүдрийн блокын хэмжээг гаргах.
  • Уурхай дахь тээврийн зайг оновчлох, техникийн бүтээлийн хэмжээг ихэсгэх, траншейн налууг тодорхойлох гэх мэт үйлчилгээг үзүүлнэ. 
  • Улсын GPS-ын сүлжээний хэмжилт
  • Нивелирдлэгийн II, III, IV анги, техникийн нивелирдлэг
  • Байр зүйн тоон зураглал (1:500 – 1:10000)
  • Төмөр зам ба авто замын хэмжилт, нарийвчилсан зураглал
  • Геологи хайгуул, уул уурхайн олборлолтын тоон зураглал, хяналт мониторинг
  • Инженерийн геодезийн нарийвчилсан хэмжилт, боловсруулалт
  • Цахилгаан дулааны ашиглалтын шугамын трасс, шугаман байгууламжийн нарийвчилсан зураглал
  • Усны хайгуул, барилга байгууламжын зураглал
  • Кадастрын зураглал ба газрын бүртгэл
  • Шинээр баригдаж буй барилга байгууламжын гүйцэтгэлийн зураглал