Мэдээ
Монголын маркшейдерүүдийн холбооны гишүүн байгууллага боллоо
"Поларис Инженеринг Консалтинг" ХХК нь "МОНГОЛЫН МАРКШЕЙДЕРИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА" болж батламжаа хүлээн авлаа. 
2018 оны 12-р сарын 21-ний өдөр "Монголын Маркшейдерийн Холбоо", "Хишиг Арвин Индустриал" ХХК, "Поларис Инженеринг Консалтинг" ХХК-ууд хамтарч Уул уурхайн маркшейдерийн чиглэлээр гадаад дотоодын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд, төгсөгчид, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж урамшуулах, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгын хүрээнд "МОНГОЛЫН МАРКШЕЙДЕРИЙН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ БАГА ХУРАЛ"-ыг амжилттай зохион байгуулсан бөгөөд тус бага хуралд "Поларис Инженеринг Консалтинг" ХХК-ийн ерөнхий менежер Э. Амарсанаа шүүгчээр оролцсон юм. 
Тус хурлын дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.