Үйл ажиллагаа
Геологийн нөөцийн тайлан
Манай компани геологи хайгуул, уул уурхай болон санхүүгийн байгууллагуудад ЖОРК стандартын дагуу нөөцийн үнэлгээ, техникийн дүгнэлт, төслийн магадлан шинжилгээ болон үнэлгээ зэрэг ажлыг мэргэжлийн өндөр түвшинд найдвартай гүйцэтгэж, чанартай үйлчилгээ үзүүлдэг. Манай компанийн геологичид хээрийн зураглалаас эхлээд анхан шатны хайгуулын ажлын төлөвлөлт, өрөмдлөгийн хөтөлбөр болон геофизикийн судалгааны ажилд хяналт тавих, нүүрсний нөөц баялгийн үнэлгээ хүртэлх нүүрсний хайгуулын бүхий л шатны судалгааны ажлын арвин туршлагатай.
 
Бид геологийн дараах үйлчилгээнүүдийг цогцоор нь үзүүлж байна.
 
Үүнд: 
  • Хээрийн хайгуул болон өрмийн талбай дахь хяналт 
  • Хайгуулын төлөвлөлгөө
  • Өгөгдлийн сангийн менежмент болон суурин боловсруулалт 
  • Гурван хэмжээст загварчлал, модель хийх 
  • Нөөцийн тооцоо тайлан боловсруулах 
  • Уурхайн геологийн үйлчилгээнүүд 
  • Ордын төслийн үнэлгээ, хөндлөнгийн дүгнэлт