Үйл ажиллагаа
Хүдэр хяналт, нүүрсний чанарын удирдлагын тогтолцоо
Уурхайн үйлдвэрлэлд эцсийн бүтээгдэхүүний чанар нь харилцагчийн хүсэлтийн дагуу олон төрлийн шаардлага тавигддаг. Бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтүүдийг жигд хянах, үйл ажиллагааны чанарын алдагдлыг бууруулахын тулд бид харилцагчиддаа чанарын хяналтын удирдлагын системийг санал болгодог.  
 
Хүдэр хяналт: 
 
  • Геологийн зураглал, хүдрийн гаршийн зураглал хийх 
  • Өрөмдлөгө, суваг малталтын бичиглэл хийх, дүгнэх 
  • Хүдэр болон агуулагч чулуулгаас дээжлэлт хийх 
  • Хүдрийн биетэн, хаягдал бохирдлын тооцоо хийх 
  • Дээжинд шинжилгээ хийлгэх, үр дүнтэй танилцах  
  • Дээжийн хариуг боловсруулж, 3 хэмжээст загварчлалд оруулан, хүдрийн биетийн хил заагийг тодорхойлох 
  • Хүдрийн биетийн хил заагийг тодорхойлж, ачилтын талбайд тэмдэглүүлэх 
  • Хүдэр олборлолтод хяналт тавих 
Нүүрсний чанарын хяналт:
  • Геологийн зураглал, нүүрсний гаршийн зураглал хийх 
  • Өрөмдлөг, суваг малталтын бичиглэл баримтжуулалт хийх 
  • Өрөмдлөг, суваг, олборлолтын мөргөцөг, нүүрсний овоолгоос дээжлэлт хийх 
  • Дээжинд техникийн бүрэн шинжилгээ хийх, нэмэлт шинжилгээ хийх, үр дүнг боловсруулах 
  • Нүүрсний чанрын хил заагийг байршуулах, олборлолтын үйл ажиллагааг хянах 
  • Нүүрсний олборлолт, хаягдал, бохирдол дээр хяналт тавих  
  • Нүүрс олборлолтын тоног төхөөрөмжийг оновчтой сонгох 
  • Инженер техникийн ажилтан, олборлолтын оператор болон ахлах ажилтанд зааварчилгаа өгөх