Үйл ажиллагаа
Уурхайн хаалтын төлөвлөгөө
Ашигт малтмалын ордын хайгуулын шатнаас уурхайн хаалт хүртэлх бүх шатанд байгаль орчныг хамгаалах, сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх мэргэжлийн зөвлөх үйлчилгээг тус салбарт 15 жилээс дээш жил ажилласан зөвлөх, инженерүүдийн баг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалууд, сайн туршлагуудыг ашиглан гүйцэтгэж байна. 
Бид уул уурхайн төслүүдийн үе шатанд тохирсон уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө болон хаалт, нөхөн сэргээлтийн зардлын тооцоолол боловсруулж байна.  Үүнд:
ТЭЗҮ болон БОННҮ боловсруулах үе шатанд: Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн  урьдчилсан төлөвлөгөө, зардлын тооцоолол; 
Ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын үе шатанд: Гэнэтийн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, зардлын тооцоолол;
Уурхайг хаахаас 3-н жилийн өмнө буюу олборлолтын үе шатанд: Уурхай болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын менежментийн төлөвлөгөө, зардлын тооцоолол;
Тухайн ордын нөөцийг ашиглаж дуусч уурхайг хаах үе шатанд: - Уурхай болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөө, зардлын тооцоолол, гүйцэтгэлийн хяналт.