Үйл ажиллагаа
Геотехник, газрын хэвлийн шилжилт хөдөлгөөн
Орчин үед техник, технологи хурдацтай хөгжихийн хэрээр маркшейдерийн хэмжилт боловсруулалтын багаж тоног төхөөрөмж, программ хангамжуудыг ашиглан геотехникийн болон геомеханикийн судалгаа, олборлолтын үед хурдан шуурхай мэдээллээр хангах, ослоос урьдчилан сэргийлэх, уул уурхайн үйлдвэрлэлийн зардлыг бууруулах зэрэг олон асуудлуудыг шуурхай оновчтой шийдвэрлэх нь уул уурхайн салбарт тулгамдсан асуудлын нэг юм.  Тиймээс бид дараах үйлчилгээг үзүүлж байна.
 
Үүнд: 
  • Газрын хэвлий дэх ашигт малтмалын уул-геометрийн зүй тогтлыг тогтоох
  • Уурхайн доголын хананд дахь давхаргын зузаан-үелэг буюу нарийн нийлмэл бүтцийн зузааныг тодорхойлох
  • Ашигт малтмалын дизъюнктив эвдрэл, шилжилт хөдөлгөөн, овоолгын эзэлхүүн хэмжих,
  • Ил уурхайн хажуугийн болон дотоод овоолгын тогтворжилтын байдалд үнэлгээ өгөх,
  • Уулын чулуулгийн деформаци, 
  • Газрын гадаргын гулсалт нуралт тэдгээрийг багасгах арга хэмжээ авах,
  • Инженерийн байгууламжийн хэмжилт боловсруулалтын үйлчилгээ