Бидний тухай
Поларис Инженеринг Консалтинг ХХК нь уул уурхай, дэд бүтцийн салбарт олборлох, бүтээн байгуулах үйл ажиллагаа явуулахад шаардлагатай ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд цогц байдлаар үзүүлэгч инженерчлэлийн компани юм.
Манай хамт олон нь 2017 оноос хойш уул уурхайн хайгуул, төлөвлөлт, уурхайн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэргэшсэн, зөвлөх, инженерүүдээс бүрдсэн арвин мэдлэг, туршлагатай хамт олон юм. Бид харилцагч бүрийнхээ хэрэгцээ шаардлагад тусгайлан нийцүүлсэн үйлчилгээг хүргэхээр зорин ажилладаг. Мөн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, үр ашиг хамгийн их байх шийдлийг санал болгон ажиллаж байна.
Уул уурхайн зөвлөх үйлчилгээ
Манай туршлагатай инженер техникийн ажилтнууд, геологичид болон зөвлөх инженерүүд уул уурхайн төслийн урьдчилсан болон нарийвчилсан ТЭЗҮ боловсруулахаас гадна баяжуулах, боловсруулах үйлдвэрийн мөн холбогдох дэд бүтцийн төсөл судалгааны ажил гүйцэтгэж, зөвлөгөө өгдөг. Мөн нүүрс, төмрийн хүдэр, барилгын материал, зэс, алт зэрэг ашигт малтмал олборлох боловсруулах төслийн ТЭЗҮ-г бие даан боловсруулах чадвартай.
Уурхайн хаалтын төлөвлөгөө
Аливаа уул уурхайн төсөл нь тухайн орон нутгийн байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалан, системтэй зөв нөхөн сэргээлт хийж, хаалтын төлөвлөгөө хийх нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ач холбогдолтой. Тиймээс уурхайн хаалтын төлөвлөгөөг яам, мэргэжлийн хяналт мөн байгууллагын дотоод үйл ажиллагааны хөндлөнгийн аудитад зориулж гүйцэтгэдэг.
Бетон, хөрсний лаборатори
Си Эс Кью лаборатори нь ISO/IEC 17025:2017 (MNS ISO/IEC 17025:2018 ) стандартын шаардлага хангасан бөгөөд хөрс болон бетоны техник шинжилгээг хийж гүйцэтгэдэг.
Нүүрсний хяналтын лаборатори
Манай нүүрсний хяналтын лаборатори нь MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлага хангасан бөгөөд нүүрсний иж бүрэн шинжилгээ хийж гүйцэтгэдэг.